Үзэл баримтлал
Ардчилсан намын үнэт зүйлс, бодлогын үндсэн чиглэлүүд.
Бидний үзэл баримтлал
Нийслэлийн Ардчилсан нам нь хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, шударга ёсны засаглалыг үнэт зүйлээ болгон ажилладаг.
1. Хүний эрх, социал демократ үнэт зүйлс
Хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалж, иргэдийн хяналт, оролцоог дэмжинэ.
2. Эв санаагаар нэгдсэн нийгэм
Иргэн бүрд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг хүртээмжтэй хүргэнэ.
3. Шударга ёсны засаглал
Хууль дээдлэх ёс, хүний эрхийг хамгаалсан ардчилсан засаглалыг бэхжүүлнэ.
4. Тогтвортой хөгжил, чанартай өсөлт
Инновацид суурилсан, өрсөлдөх чадвартай эдийн засгийн хөгжлийг дэмжинэ.
5. Эх дэлхийд ээлтэй хөгжлийн бодлого
Ногоон хөгжлийн бодлого, байгаль орчноо хойч үедээ өвлүүлэхийг зорино.